ЭМЯ: 1622 халдвар илэрч, НАЙМАН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, халдварын тоо өмнөх өдрүүдийнхээс өслөө. Нийт 7498 хүн эмчлүүлж байгаагаас 138 хүний биеийн байдал маш хүнд байна. 623 иргэн хүнд байна.

Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 7988 хүн өрхийн эмчийн хяналт дор эмчилгээ хийлгэж байна. Эдгээр иргэдэд биеийн халуунаа тогтмол үзэхийг дахин зөвлөе. Учир нь зарим иргэн өрхийн эмч над руу ярьсангүй гэж гомдол мэдүүлж байна. Өрхийн эмч нар ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Нөгөө талаас өрхийн эмч нартаа иргэдийг тэвчээртэй, хүлээцтэй сонсож, зөвлөгөө өгөөрэй гэж хүсэх байна.

Халдвар авсан иргэд айж сандрах хэрэггүй. Хариу арга хэмжээ авах баг тантай аль болох хурдан холбогдох болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *