ШУУРХАЙ: Шатахууны үнийг НЭМЭХГҮЙ
Шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд мэдээлэл хийж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Хоёр төрлийн мэдээлэлд няцаалт хийх гэж байна.
Нэгдүгээрт, шатахууны үнэ нэмэгдэхгүй.
Хоёрдугаарт, Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй хөнгөлөлтийн хугацаа ирэх долоодугаар сарын 1-нээс дуусгавар болно гэсэн шийдвэр гараагүй байгаа. Энэ талаар ҮАБЗ хуралдаж шийднэ.