АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Э.Блинкен У.Хүрэлсүхэд баяр хүргэв

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен Монгол улсын Ерөнхийлөгчөөр Ухнаагийн Хүрэлсүх сонгогдсонд баяр хүргэж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд: “АНУ нь 1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалаас хойшхи найм дахь удаагийн сонгууль болох 6-р сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд нь Монгол Улсын ард түмэн, засгийн газарт баяр хүргэж байна.
Бид Монгол Улс ардчиллыг тууштай хэрэгжүүлж байгааг сайшаадаг бөгөөд Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хүрэлсүхтэй энэхүү түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хамтын ардчиллын үнэт зүйлс, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахдаа бид баяртай байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *