Ц.Нямдорж: Залуучууд салхи ихтэй ч сайн талыг нь дэмжээд ажиллана

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах тул намын даргаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэлэхдээ. “Ерөнхий сайд намын даргаар ажиллана гэсэн заалттай юм. Одоогийн дарга У.Хүрэлсүх намын даргаар Л.Оюун-Эрдэнийг санал болгож МАН-ын Удирдах зөвлөл зуун хувь дэмжсэн.

Аливаа нам шинэчилэгдэж, шинэ үедээ халаагаа өгч явах ёстой. Энэ журмаараа МАН зөв чиглэлд явж байна.

Л.Оюун-Эрдэнээс өмнөх дарга нараас өөр зураг харагдаж байна. Илүү  рээдүйгээ харсан, зоримог байж магад. Гэхдээ зоримог байлаа гээд зорьсон бүх ажил бүтнэ гэж байхгүй. Би яг хажууд нь ажиллаж байна. Залуучууд салхи  ихтэй байдаг. Бага зэргийн салхи ажиглагдаж байна. Төрийн ажилд салхи их гарах нь аюул болдог ёс бий. Тиймээс аль болох сайн талыг нь дэмжиж байна. Тэр жижүүрээс намын дарга хүртэл явж буй шинэ төлөөлөл шүү дээ. Түүнийг тойрсон олон залуучууд байна.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *