Халдвар нэмэгдвэл орон нутаг дахь эмнэлгийн тусламжид доголдол гарах нь гарцаагүй
Орон нутгаас хэд хэдэн аймагт өвчлөл өндөр хэвээр байна.
Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Ховд аймагт өвчлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд бууралгүй, тогтвортой өсөж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн.
Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох “Халдварын давлагаа цаашид нэмэгдэх хандлагатайг судлаачид хэлж байна.
Монгол Улсад хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 7,400 ор байна. Харин орон нутагт дахь эмнэлгийн орны тоо маш бага. Тиймээс орон нутагт халдвар нэмэгдсээр байвал орны хүрэлцээ тодорхой хэмжээнд асуудалд орно.
Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчний хангалт хязгаарлагдмал буюу халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн маш цөөхөн.
Хэрэв халдвар өнөөдрийн түвшнээс хоёр дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүний тоо өсвөл хамгийн түрүүнд орон нутагт төвөгтэй байдалд орохоор байна.
Тиймээс бид үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг хэлье.
Орон нутагт өмнө нь нийт 1,000 давж байсан үе бий. Энэ нь өнөөдрийн аймгуудад бүртгэгдэж буй 600, 700 тохиолдол бага мэт харагдаж байгаа ч нийслэлээс давсан үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй.
Тиймээс халдвар нэмэгдвэл орон нутаг дахь эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд доголдол гарах нь гарцаагүй болчхоод байна.
Зарим аймгаас хүнд хүмүүсээ нийслэл рүү шилжүүлэх хүсэлт тавьж эхэллээ.
Орон нутгийн эрүүл мэндийн тусламжийг чадавх Улаанбаатарын нэгдсэн эмнэлэгтэй харьцуулах боломж байхгүй бид өнөөдрөөс эхлэн анхаарах ёстой.
Хэдийгээр бид орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулж байгаа ч тэр нөөцөөс давсан буюу бидний бэлтгэлээс давсан асуудал үүсвэл тэнд маш хүндрэл үүснэ гэдгийг зориуд хэлмээр байна” гэв.