Ховд аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэжээ

Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл хэмээн үзэж, ихэд бэлгэшээж ирсэн.

2023 оны 4 дүгээр сарын 8-нд  Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Б.Даваасүрэнгийн тэмээн сүргээс солби улаан ингэ нь ихэр ботго гаргаж, эсэн мэнд торниж байна.

Өнгөрсөн жилүүдэд мөн Ховд аймгийн хэд хэдэн суманд ингэ ихэр ботго гаргаж байсан. Тухайлбал, 2016 онд Зэрэг суманд, 2017 онд Манхан суманд, 2020 онд Чандмань суманд, 2021 онд Жаргалант суманд тус тус ихэр ботго гарсан юм.

Ховд аймагт одоогийн байдлаар мал төллөлт 34.7 хувьтай үргэлжилж байна. Одоогоор нийт гарсан төл малын 33 нь ихэрлэв.

 

 

Эх сурвалж: Монцаме агентлаг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *