Данснаасаа мөнгөө алдсан иргэдийн хохирлыг Хаанбанк “БАРАГДУУЛАХГҮЙ” гэв
ХААН банкны данснаасаа хадгаламж, цалингаа алдсан иргэд өнөөдөр /2021.10.05/ тус банкны төвд цуглаж, Хаан банкны төлөөлөлтэй уулзлаа.
Харилцагч “Та бүхэн дотроосоо мэдээллээ алдаад байна. Гаднын хакер бол мэдээж 4-5 сая төгрөгтэй данснаас нэг саяыг нь аваад бусдыг нь үлдээхгүй, тийм өгөөмөр хулгайч байхгүй. Харин дотроо харилцагчийн мэдээллээ алдаад, жижиг гарын хулгайч байгаа гэж бодож байна. Тэгвэл яагаад бусад банкинд ийм асуудал гарахгүй байна вэ. Энэхүү гэмт хэрэг яагаад олон дахин гарч, хүмүүсийг хохироогоод байна вэ.
Харилцагчийн гомдлыг та бүхэн цааш нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой шүү дээ. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Бид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон мэт цагдаагийн үүд сахимааргүй байна” гэсэн юм.
Харин Хаанбанкны зүгээс харилцагчид имэйл хаяг, нууц үг гэх мэт хувийн мэдээллээ сайтар хамгаалах хэрэгтэй, шөнийн цагаар мэдээлэл нь шинэчлэгдэх үед иргэд мэдээгүй өнгөрөх зэргээр залиланд өртөж байгааг үгүйсгэхгүй. Манай банкны процессийн хувьд алдаа байхгүй. Хүн болгон дээр асуудал өөр өөр байгаа учир шууд хохирлыг барагдуулах үндэслэлгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгах ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ.
Харилцагч н.Нэргүй “Танайд би итгэж мөнгөө хадгалуулсан. Гэтэл уржигдар буюу 3-ны шөнө 2,9 сая төгрөгөө данснаасаа алдчихлаа” гэсэн юм.
Хаан банкны төлөөлөл “Бид шилжүүлэг хийгдсэнээс хойш 72 цагийн дотор нөгөө дансыг барьдаг. Тухайн харилцагчийнхаа дансыг шууд бариад зогсоох арга байхгүй. Тиймээс тус харилцагчийг цагдаагаас бичиг авчраад мөнгийг нь шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Гэмт хэрэгтнүүд бусад өөр банк руу шилжүүлээд малгайтай, нүүрээ далдлаад АТМ-аас мөнгө авчихдаг. Харилцагчид нууц үг гэх мэт хувийн мэдээллээ сайтар хамгаалах хэрэгтэй.
Үнэхээр залиланд өртсөн бол та нар өөрсдөө шийд гэхгүй бид та бүхэнтэй хамтраад тэмцье л гэж байгаа юм. Банкны холбоодоороо энэ талаар ярилцаж байгаа. Бусад банкуудад ч гардаг. Энэхүү үйлдлийг шөнө буюу харилцагч нарыг унтаж байхад ихэвчлэн хийж байна. Яг тухайн үед нь мэдээлэл өгвөл барихад илүү дөхөмтэй байдаг” гэлээ.
Хаашаа хэний дансруу орж байгаа нь нэртэй устайгаа байдаггүй юм уу хаашаа юм оюуны хомсдолтой хөгийн юм ярьж байх юм худлаа өөрсдөөсөө галыг зайлуулах гээд хөгийн хаяагаа манасан юм ярих юм. Хэрэглэгчийн мэдээллийг дотроосоо алдаад байгаа гэдгээ л халхалах гээд үхэж байнаа
Нэртэй устайгаа байдаггүй ямар ч зарлагын мэдээлэл байхгүй ор сураггүй алга болж байналээшүү мэдэхгүй юмаа битгий мэддэг юм шиг чалч