Covid-19 цар тахлын вакцинжуулалт дэлхий даяар 6.4 тэрбум гаруй тун тарьжээ

Дэлхийн хэмжээнд өдөрт 28,739,500 тун вакцин тарьж байна гэсэн тоон мэдээлэл байна.

Энэхүү хурдаар тооцоолбол хүн амын 75 хувийг вакцинжуулахад дахин зургаан сарын хугацаа шаардагдана. “COVID-19”-ийн вакцинжуулалт өндөр байгаа газруудад халдварын үзүүлэлтүүд буурч байна. Одоогийн байдлаар 51 газар нутаг хүн амынхаа дор хаяж 60 хувийг “COVID-19”-ийн вакцины хангалттай тунд хамруулаад байна.

Хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 98.6 хувь вакцинд бүрэн хамрагджээ.

Түүний араас Куба, АНЭУ, Уругвай, Бахрейн, Чили, Израил, Катар, Мальта, Сингапур, Эх газрын Хятад, Исланд, Португал, Сейшелийн арлууд, Оман, Дани, Испани, Канад, Камбож, Франц, Бельги, Норвег, Ирланд, Бутан, Итали, Монгол, Их Британи, Финланд, Сан Марино, Малайз, Нидерланд, Япон, Швед, Турк, Кипр, Андорра, БНСУ, Герман зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.

Манай улсын тухайд нэгдүгээр тун вакцинд хамрагдсан иргэдийн тоо 2,179,955 , хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн тоо 1,984,142 буюу нийт хүн амын 60 гаруй хувийг вакцинд хамрагдуулжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments