|

Э.Алтанхундага: Хүйсийг нь мэдэхээр ЭХО-д үзүүлээд 3 ихэр гэдгийг нь мэдсэн

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр /2021.10.07/  гурван ихэр хүүхэд /2 хүү, 1 охин/  мэндэллээ.

Ихрүүдийн аав Э.Алтанхундага  “Эхнэр маань Завхан аймгийн Сонгино сумын иргэн. Миний хань болон манай аавын тал ихэрийн удамтай гэр бүл. Гэхдээ 3 ихэр байгаагүй. Энэ бол анхны гурван ихэр хүүхэд мэндэлж байгаа явдал юм. Миний эхнэр хоёр дохь төрөлтөөрөө 3 ихэр хүүхэдтэй болсонд маш их баяртай байна.

Хоёр хүү нэг охиноор бүл нэмж манай гэр бүл зургуулаа боллоо. Би 6 хүүхэдтэй болно гэж боддог. Одоо 4 хүүхэдтэй боллоо. Гурван ихэр хүүхдээ анх 2 сартай ЭХО-д хүйсийн үзүүлж байхад нь мэдээд их баярласан.  Эхнэртээ хайртай шүү. Чи минь мундаг байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ээж, ихрүүдийн бие сайн байгаа аж. Монгол Улсынхаа хүн амын тоог нэмсэн  Алтанхундагын гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсье.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *