Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн хуульч О.Мөнхсайхан олонхийн санал авчээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Нэр дэвшигчийн материалыг 2023 оны есдүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн юм.

Нийт шүүгчийн олонхийн санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д саналаа хүргүүлэхээр болжээ.

Мөн Монголын Либерал Ардчилсан Намын дарга Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн бүртгэсэн байна.

Харин Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *