ӨНӨӨДӨР: ХҮН намын хуульчид “Daewoo Bus” компанийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт хүргүүлнэ
Аравдугаар сарын 3-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: ХҮН намын хуульчид “Daewoo Bus” компанийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт хүргүүлнэ.Утас: 9101-0520.
11.40 цагт: “Буянт-Ухаа” спорт цогцолборт: “Mongolia Mining-2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нээгдэнэ.
12.30-17.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хүний эрхийн форум болно.
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчид манай улсын зарим үйлдвэр, ААН-ээр орж танилцана.
-“Чингис хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.