Жижиг эдийн засагтай ҮАБЗ гэж олны өмнө том ярьдаг улс төрчидтэй улсад энэ бол гарц

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд тус хуультай холбоотойгоор үг хэллээ :

Өнөөгийн нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж эдийн засгаа тэлэхээс өөр аргагүй. Хөрөнгө оруулагчид өөрсдөө эрсдэлээ үүрнэ. Жижиг эдийн засагтай ҮАБЗ гэж олны өмнө том ярьдаг улс төрчидтэй улсад энэ бол гарц.

Хоёрдугаарт, эдийн засаг бэхжиж байж улсын оршин тогтнох тусгаар байдал бэхжинэ. 1945 оноос хойш гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд дэлхийн улс орнууд өрсөлдөж байна. Бид хоцорчихсон явж байна. 1945 оныг хүртэл дэлхийн нийт эдийн засаг түүнээс хойшхи 70 жилийн хугацаатай харьцуулахад найм дахин өссөн байдаг.

Өнөөдөр бие биедээ хөрөнгө оруулалт хийж, худалдаа наймаа хийсний үр дүнд тухайлбал Люксенбургтэй ижил байсан Хятадын эдийн засгийн хэмжээ өнөөдөр дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон.

“Азидаа 61-т ордог байсан эдийн засаг өнөөдөр 10-т орсон. Энэ бол хөрөнгө оруулалт татсаны үр дүн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *