Хотын захиргаа энэ онд багтан Яармаг руу нүүх боломжгүй болжээ
Засгийн газрын өнгөрсөн сарын 08-ны өдрийн /2021.09.08/ хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх тогтоолыг гаргасан.
Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон билээ. Дээрх байгууллагуудыг Яармаг дахь шинэ цогцолбор барилга руу нүүлгэхээр шийдвэрлэсэн.
Гэхдээ нээлттэй дуудлага худалдаа хийх боломжгүй учир НИТХ-аар дахин энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Үүний хойш Б блок барилгыг 2022 оны эхний улирлуудад багтаан ашиглалтад оруулсны дараа нүүх аж.
Мөн “Одоогийн байдлаар шинэ байрны А блокт жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэх ор дэлгэсэн байгаа. Тиймээс энэ эмнэлгийг шууд гар гэх боломжгүй байна. Арванхоёрдугаар сарын 31-нд нүүнэ гэж хэлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс Засгийн газарт асуудлаа тавьж, ажлын хэсэг дээр асуудлыг дахин ярина” гэж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлжээ.
Анх хотын захиргааг экс дарга Э.Бат-Үүл Ханын материал руу нүүлгэх шийдвэрийг 2013 онд гаргаж байжээ. Харин дараагийн хотын дарга С.Батболд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, Яармагт болгож байршлыг өөрчилсөн. Харин энэ удаагийн хотын дарга Д.Сумъяабазар 2021 ондоо багтан Яармаг рүү хотын захиргааг нүүлгэж ажил хойшлогдсоныг мэдэгдлээ.
Шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68000 м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй юм.