СЕХ : Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын сонгуульд ялсанд тооцож, ерөнхийлөгчид нэрийг нь өргөн барина

СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Нөхөн сонгуулиар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг сонгуульд ялсанд тооцлоо. Ирц өндөр биш ч УИХ-ын тухай хуулинд заасан заалтын дагуу нэмэлт санал хураалтаар хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг ялсанд тооцох юм. Тиймээс өнөөдөр СЕХ хуралдаж, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг ялсанд тооцож байна.

Одоо сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барина” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *