Фэйсбүүк нэрээ “Мета” болгож өөрчиллөө
Фейсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Закербэрг өчигдөр мэдэгджээ. компанийнхаа нэрийг Мета болгон өөрчлөхөөр болсон талаараа аравдугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна.
Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бид Мета нэртэй болно. Өмнө нь надад сонгодог судалгаанууд таалагддаг байлаа. “Meta” гэдэг үг нь “дараа” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нь үргэлж дахин өөр нэг зүйлийг бүтээх боломжтой гэдгийг бэлгэдэж байгаа юм” хэмээн ярьжээ.
Сүүлийн үед нийгмийг талцуулж, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаар мөнгө олдог хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон Фэйсбүүк компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ имиж бүрдүүлэх чухал шийдвэр болсон.
Шинэ нэр нь Фэйсбүүк компани “metaverse” хэмээх цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа бөгөөд энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.
Бүх юм виртуал болоод байвал хүн хөдөлгөөний дутагдалд орвол яах вэ гэсэн бодол төрсөн байх. Тэгвэл фитнес, тоглоом зэрэг бүх ойлголт өмнөхөөсөө шинэчлэгдэж, илүү хүртээмжтэй, илүү хялбар, илүү хөдөлгөөн шаардсан болох нь. Жишээ нь хэрэглэгч та төлбөрөө төлөөд олимпийн алдан медалт тамирчнаас fencing-ийн сургалтаа виртуалаар авч түүнтэй виртулаар тулалдах боломжтой. Мөн теннис, сагс гээд бүх тоглоомыг биеийн хөдөлгөөнтэйгээр виртуалаар тоглодог болох нь.
Товчхондоо “metaverse”-ээр дамжуулан уламжлалт бодит харилцааг виртуал руу хэрхэн бодитой, эрүүл мэндэд сөрөг биш байдлаар, эх дэлхийгээ илүү хайрласан байдлаар нэвтрэн ажиллаж байгаа юм байна.