Өнөөдөр : Халдварын 1434 тохиолдол илэрч, 12 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт халдварын 1434 /Улаанбаатарт 1043, орон нутагт, 390, зөөвөрлөгдсөн 1/ тохиолдол илэрч, 40-80 гаруй насны 12 хүн нас баржээ.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 7014
- Хүндэвтэр 6175
- Хүнд 1815
- Нэн хүнд 295 иргэн эмчлүүлж байна.
15299 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 3089 нь хүүхэд, 842 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 43439 иргэн байгаа юм.