Өнөөдрийн Зурхай: 2021/11/08
Хонь
Аливаа ажил хэргийг эрүүл ухаан, зөн билэг, сэтгэл хөдлөлөө хослуулан шийд. Эдгээр нь танд санасандаа түргэн бөгөөд алдаа эндэгдэлгүй хүрэхэд тусална. Өнөөдөр та эргэн тойрныхоо хүмүүстэй ялангуяа дотно боловч үг хэлээ ололцдоггүй гэрийнхэнтэйгээ хэл амаа хялбархан ололцоно.
Үхэр
Хурц ухаантай, нэгэн хэвийн байдлыг үзэн яддаг хүмүүс таны анхаарлыг татна. Хэт хөнгөн хийсвэр харьцаанаас болгоомжил. Аахар шаахар зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Энэ өдөр танд уран сайхны нарийн мэдрэмж, олон талын сонирхол олгож хайр дурлал, хамтын ажиллагааны хэрэгцээг тань хангана.
Ихэр
Гэр бүл болоход тааламжтай цаг. Олсон ашиг нь гэнэтийн зардалд хүргэнэ. Хэрэгтэй хүмүүстэйгээ харьцаж ихээхэн ашиг олох боловч та нэлээд сэтгэл хөдлөлтэй байна. Өөрийн гэр орноо сайжруулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой.
Мэлхий
Од эрхэс танд амжилт, боломж олдоно гэж байна. Алдсан алдаануудаа эргэж сайн нягтал. Айж болгоомжлох хэрэггүй, зөв гэсэн зүйлийнхээ эцсийг нь үз. Энэ өдөр танд од гарагийн эрхшээл ивээх болно.
Арслан
Сэтгэл хөдлөл, стрессээс зайлсхий. Ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Хугацаа нь дууссан эсвэл лаазалсан, элдэв орцтой бүтээгдэхүүн хүнсэндээ бүү хэрэглэ. Жимс ногоо сайн хэрэглэ. Хайр сэтгэлийн харилцаанд таны чин сэтгэлээ илэрхийлсэн үгс сайхан хариу сонсоно.
Охин
Тоглоомд хожих, зээлсэн мөнгөө авах, ашигтай хэлэлцээр хийх боломжтой. Эмэгтэйчүүдэд шинэ сонирхол, шинэ хайр дурлал ирнэ. Эрчүүдэд бол түншийн харьцаа бий болж хувийн амьдралд тань багагүй өөрчлөлт гарна. Бизнесийн хүрээнд идэвх гаргахад таатай.
Жинлүүр
Нэгэнт эхэлсэн бол бүү ухар, орхигдсоныг буцаах хэцүү. Орой айлд зочлохоор явбал сонирхолтой, дурсгалтай уулзалттай учирна. Хань ижил, дурлалт бүсгүйтэйгээ болзоход таатай. Оюун санааны хайгуул хийх, нухацтай өдөр. Зөн билиг тань нэмэгдэнэ.
Хилэнц
Санаачлагыг гартаа авахгүй бол бусдын эрхшээлд орох магадлалтай. Ихэнх хүмүүс үнэнч шударга байна. Гэвч эргэн тойрныхондоо тавьсан санал шүүмжлэл үндэслэлтэй байх нь юу л бол. Олны өмнө үг хэлэх бол маш их эрч хүч алдаж болзошгүй. Гэр орноосоо хол байгаа хүмүүс гэмт хэрэгт орооцолдож магадгүй.
Нум
Нууц төлөвлөгөө, мөрөөдлөө бусдаас нуу. Хэн нэг нь санаатай саад болж магадгүй. Хайртай хүнтэйгээ хамт баярлахад бэлтгэ. Биеийн тамираар хичээллэхэд сайн. Гадаад байдал, эрүүл мэнд тань сайн байна.
Матар
Таныг том амжилт, шинэ санаа хүлээж байна.Тиймээс та ажлаа урьдчилан төлөвлөөрэй эсвэл өөр талаас нь хар. Хамтрагчдаа өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг битгий ярь. Илүү үг хэзээ нэг цагт гай болно. Өөрийн бодсон санаснаа гүйцэлдүүлэхэд хань тань хамгийн их түшиг болох болно. Түүнийгээ дутуу үнэлэх хэрэггүй.
Хумх
Та нар өөр өөр хэл дээр ярьж буй мэт санагдана. Ханьтайгаа бүдүүлэг хатуу ширүүн харьцахаас болгоомжил, та буруудна. Танаас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Ханийнхаа үнэнч байдалд эргэлзэж хардах шалтаг үүснэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг бодит бол хүлээн зөвшөөрч, өөрийгөө татаж ав. Эрчүүд хүмүүстэй танилцах эсвэл уулзах хэрэг гарна. Гэхдээ та уулзаж байгаа хүнээ сайн ажиглаж байх хэрэгтэй.
Загас
Дурласан хосуудад онцгой хүнд тусах ямар нэгэн зүйл тохиож мэднэ. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь санаа зовох асуудлаар дүүрэн энэ хорвоотой таарахгүй. Эргэн тойрныхоо хүмүүсийн хариу үйлдэлд бүү анхаар. Энэ нь таны эдэлж буй жинхэнэ эрх чөлөөтэй харьцуулахад өчүүхэн юм. Хувь заяанд тохиолдох гай тотгорыг зайлуулахад тохиромжтой.