|

Бугшмал сэтгэл гутралтай тэмцэж буй хүний шинж тэмдгүүд

Эргэн тойронд тань байгаа хэн нэгэн аль эсхүл та өөрөө ч сэтгэл гутрал гэх өвчлөлөөр өвдөж, амьдралын тань өдөр тутамд нөлөөгөө үзүүлж байгааг нь анзаарахгүй яваа байж магад юм.

Хэрвээ эдгээр шинж тэмдгийн аль нэг нь сүүлийн 3 сараас удаан хугацаанд танд болон таны дотны хэн нэгэнд илрээд байгаа бол яаралтай мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын сануулж байна.
  • Хэт их нойр хүрч ядрах эсхүл нойргүйдэж сульдах

Шөнө нь огт нойр хүрэхгүй, орондоо хөрвөөх хэрнээ өглөө нь нүдээ нээх ч тэнхэлгүй болж ядарч байгаа бол аль эсхүл хэдий их хэмжээгээр унтсан ч бие махбод амарсан мэдрэмж авч чадахгүй үргэлж эвшээж нойрмоглодог болсон бол.

  • Хямрах, гуниглахад хэтэрхий амархан болох

Жижиг үйл явал ч таны бүхэл өдрийн сэтгэл санааны байдлыг дордуулж, асууал тэгтлээ томроогүй байхад л дэлхий сүйрэх гэж буй мэтээр шаналж, бусдын хэлсэн жижигхэн өгүүлбэрт ч гомдож эмзэглэдэг болсон бол.

  • Сонирхдог, дуртай зүйлсээсээ залхах, хүсэл зорилгогүй болох

Хобби тань байсан зүйлээсээ амархан уйддаг болох аль эсхүл хийхээс ч залхуу хүрэх гэх мэт шинж тэмдэг нийтлэг үзэгддэг. Шинээр аливааг оролдож үзэх битгий хэл аль хэдийн дуртай байсан зүйлдээ ч сонирхол тань буурч, өдөр тутмын ажил амьдралын гольдролдоо ч эрч хүч тань суларч эхэлсэн бол.

  • Итгэл найдвараа алдах

Өмнө нь өдөр тутмын амьдралдаа хийхэд жирийн мэт санагддаг байсан үйлдлүүд, үр дүн, сайн үр дагавар гаргаж ирнэ гэж боддог байсан ажлын утга учир мартагдаж эхэлдэг. Жишээ нь их сургуулиа төгсөж, хүссэн мэргэжлээрээ, хүссэн ажлаа хийнэ гэсэн төлөвлөгөө тань тодорхойгүй шалтгаанаар бүтэхгүй мэт санагдах гэх мэт. Эсвэл төлөвлөгөө гаргах гэж оролдох үед төлөвлөсөн ажлууд тань ямар нэг байдлаар үр дүнгээ үзэхгүй мэт бүр ажиллахгүй мэт санагдах нь олширсон бол.

  • Үргэлж ямар нэг муу зүйл тохиохыг хүлээдэг болсон бол

Гэрэл гэгээ багатай эсвэл хэтэрхий гэрэлтэй то орчинд, өрийн аль нэг үеэр онцгойлон эсхүл бүхэл өдрийн турш ямар нэгэн тодорхой бус шалтгаанаар муу зүйл болох гэж буй мэт совин татаж, түгших, санаа зовох үзэгдэл нэмэгдсэн бол.

  • Хоолны дуршил огцом өөрчлөгдөж, эрс жин нэмэх эсвэл хасах

Гадаад төрх, үзэгдэх байалдаа ёсэтгэл хангалуун байхаа больж эрс жин хасах эсвэл зөвхөн хоолны уршил буурснаас үүдэн бусдад мэдэгдэхүйц хэмжээнд турах. Мөн хоолын дуршил эрс нэмэгдэж өмнө нь иддэг байсан хэмжээнээсээ хэтрүүлэн идэх, хоолны дуршил нэмэгдэх гэх мэт үзэгдэл олширсон бол.

  • Үхчихвэл эсвэл энэ хорвоод төрөөгүй байсан бол дээр байх байсан мэт санагдах

Энэ бол эдгээр шинж тэмдгийн дундаас хамгийн ховор үзэгддэгээр зогсохгүй хамгийн аюултай нь юм. Хэрвээ уг шинж тэмдэг тан илэрсэн бол хугацаа хамааралгүй яаралтай тусламж авах хэрэгтэйгээ бүү мартаарай. Учир нь тухайн бодол санаа нь танд болон таны эргэн тойронд байгаа хэн нэгэнд бодит аюул учруулах магадлалтай юм.

Хэрвээ танд эдгээр үзэгдлийн аль нэг нь сүүлийн 3 сарын турш тогтмол анзаарагдсан бол, эсвэл ойр дотны тань хэн нэгэн анзаарагдахуйц хэмжээнд эдгээр шинж тэмдгийг үзүүлж байвал мэргэжлийн зөвлөгөө авч эрүүл мэнддээ анхаарахыг дахин хүсье.

Бидний сэтгэл зүйн эрүүл мэнд бие махбодын эрүүл мэндтэй эн тэнцүү чухал гэдгийг анхаараарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *