|

AR, VR технологи ашиглан сурагчдад түүхийн хичээл заажээ

Бодит амьдралыг технологитой хослуулсан AR, бүрэн хийсвэр ертөнц бүхий VR нь бидний өдөр тутмын амьдрал, аж байдлыг ирээдүйд тодорхойлно хэмээн Facebook компанийн үүсгэн байгуулагч Марк Закерберг Meta танилцуулгаараа тунхаглан зарлаад байгаа билээ. Тэгвэл AR, VR технологийн бүтээлүүд Монгол Улсын боловсролын салбарт аль хэдийнээ хэрэгжиж эхлээд байна.

Монголын Үндэсний музейн хоёрдугаар давхарт 13-р зууны түүхийг “амилуулсан” Зэв дижитал музей 10-р сард нээлтээ хийсэн билээ. Юнител Группийн нийгмийн хариуцлагын санаачлагаар Мифокс анимешн студийн уран бүтээлчдийн дэлгэсэн AR, VR үзмэр нь технологийн дэвшилтэт шийдлийг уламжлалт музейтэй хослуулж, орчин үеийн хүүхэд залуусын сэтгэхүйн онцлог, танин мэдэх арга хэлбэртэй нийцүүлснээрээ давуу талтай. Ерөнхий боловсролын зарим хичээлийн хөтөлбөрийг AR болон VR технологи ашиглан явуулснаар сурагчид онолын мэдлэгээ виртуал орчинд батжуулах боломжтой юм.

Тэгвэл Улаанбаатар хотын төвөөс 60 гаруй км-т орших 74-р сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад 13-р зууны үеийн үзмэрүүдийг виртуалаар үзүүллээ.

 

 

“Газарзүйн байршлаас шалтгаалан бид хүүхдүүдээ тэр бүр хотын төвд, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах боломжгүй байдаг. Иймд Юнител компани, Мифокс анимейшний хамт олон манай сургуулийг зорин ирж, хүүхдүүд болон багш нарт маань орчин үеийн технологийн дэвшлийг дэлгэж, харах өнцгийг тэлсэнд бид бүхэн сэтгэгдэл туйлын өндөр байна” хэмээн 74-р сургуулийн захирал Ө.Энхцэцэг багш хэлсэн юм.

Хагас өдрийн уг хөтөлбөрт 7-10-р ангийн 110 гаруй багш сурагчид цахим үзмэртэй танилцаж, гар утас, таблет бүхий AR үзмэр, VR үзүүлэнгээр дамжуулан эртний Монголчуудын түүх, аж амьдрал, зан заншлын талаар мэдлэг мэдээлэл авсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *