Засгийн газрын ээлжит хуралдаан
Өнөөдөр /2021.11.10/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих эсэхийг шийдэх юм. Тус хууль нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хийдэг шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам, төрөл, процедур боловсронгуй болохын зэрэгцээ олон жил ярьж буй гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийг хэмжээг тогтоох эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохыг зорьж байгаа аж.