ШИЙДВЭР: Файзер вакцинийг хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд хийж болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр, “Засгийн газар Файзер вакцины татан авалт хийсэн. Засгийн газар хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд тус вакциныг хийх шийдвэр гаргалаа. Вакцины татан авалтын хувьд 4.7 сая тун вакцин татан аваад байна. Хамгийн сүүлд буюу урьд шөнө 100 мянган тун Pfizer вакциныг татан аваад байна.
Улсын хэмжээнд нийт 56 мянган жирэмсэн эх байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг өөрийн харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хандаж зөвлөгөө авч, шаардлагатай бол Файзер вакциныг хийлгэж болно” гэв.
veroccel hiilgesen 2- r tundaa pfizer hiilgej bolohu