Н.Алтанхуяг: Буруу дэвэхээр буруу тийш нисээд, унадаг юм шүү

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Халамжаас Хөдөлмөр рүү” гэх сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүд санал хүсэлтээ  хэлэлцлээ.

Энэ үеэр бие даан нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Шувуу хүртэл буруу дэвээд” гэдэг шиг их л буруу дэвж эхэллээ дээ бид нар. Би одоо гайхаж байна. Ерөнхий сайдын мэдээлэл гэхээр Ерөнхий сайд л орж ирдэг байсан. Энэ Ариунзаяа гэдэг хүн чинь Ерөнхий сайд юм уу?

2016 оноос байна уу? Ерөнхий сайдын барааг олж харахгүй байна. Гэхдээ би 2016-2020 онд байгаагүй. Энэ нь буруу л даа. Засгийн Газрын Сайд гэдэг чинь нэг сайд. Ерөнхий сайд эдэг чинь Ерөнхий Сайд. Бодлогоо зангидаж явах учиртай.2016 оноос хойш та хэд маань жаран хэд гарснаасаа хойш буруу дэвдэг боллоо.Буруу дэвэхээр буруу л юманд хүрдэг юм.Өнөөдрийн энэ арав гаруй хуудас материал дотроос аваад байх ч юм алга. Зовлонтой л юм байна.Ариунзаяа сайдад бид нар 1000 юм хэлээд ч яах билээ.

Бодлогын хэмжээнд, засгийн газрын хэмжээнд л бид нарыг шинэ ч биш бараг жил дөхөж яваа Оюун-Эрдэнэ сайд орж ирээд заавал цөөнх гээд байлгүй сонсоод хийх юм аа хиймээр байх юм.Бид нарын үед бол 14 хоногт заавал орж ирдэг байсан, хууль нь ч тийм байсан.Одоо та нар тэр хуулийг яаж өөрчилсөн гэхээр “Ерөнхий сайд ажилтай бол Салбарын сайд ирнэ гэж”. Дандаа ажилтай байна гэж юу байх вэ? Үндсэн ажил нь энэ шүү дээ.Хэлэлцэнэ гэдэг чинь бас ЕС-ын ажил юм байгаа юм.

Ингээд ер нь л буруу дэвж явна шүү та нар минь. Буруу дэвэхээр тэгээд л буруу тийшээ нисээд унана л даа.Халамжаас хөдөлмөр гээд их гоё лоозон гарч ирсэн.Уулаасаа сонгуульд зориулаад ийм халамжийн бодлого явуулчихаад тэрнээсээ гарахаа байсан. Муу дээр нь мулзан гэгчээр ковид гараад жинхэн халамжийн улс болсон.Одоо халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гэж байна. Энэ чадахгүй л дээ, бас л буруу дэвж байна.

Яагаад гэвэл тогтолцоо чинь буруу байгаа Ариунзаяа сайдаа.
Та МСҮТ-ийг боловсролын яаманд өгнө гэдэг бол болохгүй. Өмнө нь бид “дотоодын үйлдвэрлэлийг дэмжье. Үүнд 2 зүйл хэрэгтэй. Ажилчин хүн болон ЖДҮ хэрэгтэй” гэж 2012 онд Хөдөлмөрийн Яамыг байгуулж байсан.Хажуудаа ЖДҮ-ийн сантай, бүх МСҮТ-үүд нь тэдний мэдэлд, ЖДҮ гэдэг нь мөн үндсэндээ ажлын байр гэж үзэж байсан.Ийм тогтолцоогоор хийгээд явсан зүйлсийг нураасан, нураасаар л байгаа.

Нэг хэсэг тэр ЖДҮ-ийг нь аваад Их Хурлын гишүүд 7 хувийн хүүтэй өгдөг байсан зээлийг 3 хувьтайгаар аваад хадгаламж зээлийн хоршоонд авч ирж үржүүлдгийг чинь өмнөх их хурлын гишүүд үзүүлчихсэн юм шүү дээ.Одоо бас ЕС анхаарах л юм байна.10 их наяд гэдгийг чинь ч тэгж байгаад мэднэ.Ингээд ерөөсөө ажил хөдөлмөр эрхлэхээ больсон.Сүүлийн үед залуучууд нь дагаад коин энэ тэр гэж давхиад хоосноос мөнгө бий болдог гээд ойлгочихсон.Уулаасаа ИХ-ын гишүүд нь 7 хувьтай авчхаад 30 гаруй хувьтай өсгөж байгаа юм чинь хоосноос мөнгө бий болдог гээд бүгд ойлгочихсон” хэмээн санал хүсэлтээ хэллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *