А.Ичинноров өрсөлдөгчийнхөө үснээс татсан шалтгаанаар ялагдлаа
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн эхний найман өдрийн урьдчилсан байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Озеки Такакейшо нар нэг ч унаагүйгээр Кюүшү башёг тэргүүлж байна.
Өчигдрийн барилдаанд Комүсүби Ичиножо А.Ичинноров башёг унаагүйгээр тэргүүлэгч Озеки Такакейшог давсан ч барилдааны явцад үснээс нь татсан шалтгаанаар ялагдал хүлээлээ.
Сумо бөхийн ялагч нь дан ганц биеийн хүчээр дийлсэн нь бус дэг жаяг, ёс суртахуунаа баримталсан ялагдагч ч тодрох боломжтой аж.