|

Төв аймгийн МСҮТ-ийн дотуур байрнаас алга болсон 16 настай охин эсэн мэнд олджээ

Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин сураггүй алга болсноос хойш хоёр хоног өнгөрч байна гэсэн мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Зуунмод сумын зургаадугаар багт байрлах МСҮТ-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин энэ сарын 20-ноос хойш сураггүй болсон байна.

Тус хэргийн талаар Төв аймгийн Эрүүгийн мөрдөн байцаагч Г.Эрдэнэбаяраас тодруулахад  “Сурагч охин эмийн сан орно гэсэн шалтгаанаар дотуур байрнаасаа гарч яван найзындаа хоносон байсан. Өчигдөр өглөө өөрөө дотуур байрандаа эргэж ирсэн. Ямар нэгэн гэмт хэргийн сэжүүр байхгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *