“Энхсаран” сувиллын газраас COVID-19 илэрснийг зарлаад торгуулсан иргэн Д.Мөнхбатад Засгийн газраас 22 сая төгрөг олгох шийдвэр гарчээ

Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран” сувиллын газраас короновируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгосныг эсэргүүцэн шүүхэд хандаад байсан билээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Мөнхбатын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22 сая төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан шийдвэр гаргасан байна. Шүүх Д.Мөнхбатыг нь хэрэгт шалгагдах явцдаа эрх зүйн туслалцаа авч эд хөрөнгөөрөө хохирсон, нийт 14 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжоо хязгаарлуулсан гэж үзжээ.

Түүнчлэн “Энхсаран” сувилалд журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тусгаарлагдаж, улмаар өөрөө халдварт өвчин авч, эрүүл мэндээрээ хохирсон зэрэг нөхцөл байдал баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

 Иймээс учирсан гэм хорын хохирлыг төр хариуцан арилгах нь хуульд нийцнэ гэж дүгнээд, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол буюу олох ёстой байсан орлого 12 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 10 сая төгрөг, баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардал 24100 төгрөг, нийт 22 сая 24100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгох шийдвэр гаргалаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments