Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх зун эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ  Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзав. Тэрбээр Галдан бошигт, зоригт эх орончдын өлгий нутгийн зон олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгөв.

Өнөөдөр баруун бүс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодын эрчим хүчээс  6-8 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хангадаг.Баруун аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ хангалттай нэмэгдэхгүй байгаа нь эрчим хүчний хомсдолтой шууд холбоотой юм. 

Иймээс 50 орчим жил яригдсан Эрдэнэбүрэний усан цахилгаан станц барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлж байснаа дурсав.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *