АИ-92 шатахууны үнийг нэг удаадаа 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар нэмнэ

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдан, үнэ чөлөөлөх асуудал дээр ямар шийдвэр гаргаж буй талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал-с тодруулга хийв.

УУХҮ-ИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ “ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦЛОО - www.miningnews.mn

 

Тэрбээр, “Өнөөдрийн хурлын хүрээнд УУХҮ-ийн яам, Ашигт малтмал газрын тосны газар шатахуун худалдаа эрхлэгч АНН-үүдэд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны нөөцийг ЗГ-аас тогтоосон хэмжээгээр нөөцлөн, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзүүлэлгүй зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлах талаар шийдвэр гарсан.

АИ-92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр үнийг тооцоолох автомат тооцооллын горимд шилжиж байна. Ингэснээр нэг удаагийн огцом үнийн хэлбэлзэл үүсэхгүй. Нэг удаагийн үнийн өөрчлөлт нийт үнийнхээ 5 хувь буюу 100 төгрөгөөс хэтрэлгүй нэмэгдэх боломжтой. Үнийн зохицуулалт автоматоор бодогдож, аажмаар зах зээл рүү шилжинэ.

Бид нар өнөөдөр Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг АИ-92 авдаг. Өнөөдөр 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний нийт өртөг 2400 орчим байна. Автомат үнийн зургаан сарын дунджаар тооцоолохоор үнэ нэг удаадаа 300 төгрөгөөр өсөхгүй” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *