Б.Хонгор: Залуу үе маань л нийгмийг ГЭРЭЛТҮҮЛЖ байх шиг санагддаг

Энэ удаагийн ivoice-ийн зочноор  залуу уран бүтээлч  Хонгорыг урьлаа.  Саяхан цоо шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод буй дуучин  Хонгорын дотоод ертөнцөөр хэсэгхэн зуур аялсан ярилцлагыг уншигч танд хүргэж байна. 

 

“Уралдаан, тэмцээн сайн дуучин бэлддэггүй ч өрсөлдөж чаддаг нэгнийг бүтээдэг”

 

-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

 -Намайг Баттогтохын Хонгор гэдэг. 27 настай. Хүнсний Технологийн Дээд Сургуулийг тогооч мэргэжлээр төгөссөн. Лондонд нэг жилийн турш хэлний сургуульд сураад, одоогоор Монгол Улсын Консерватурын Жазз дуулаачийн ангийн төгсөх курсын оюутан.

-Тогооч мэргэжилтэй гэлээ. Яагаад энэ мэргэжлийг сонгож байсан бэ?

Би өөрөө хоолонд маш их дуртай. Гоё хоолны үнэр, гоё хоолны амт гээд, хоол бол бүх талаараа хүнд таашаал өгч чаддаг зүйл. Бие махбодын хувьд ч хүнд маш их таашаалыг мэдрүүлж, наад зах нь цадсан мэдрэмжийг төрүүлэх нь сайхан байдаг. Бас талх, нарийн боовны төрөлд их дуртай, анх сургуулиа төгсчхөөд Татука Бейкэри гээд газар ажиллаж байсан. Гэхдээ яг одоо бол мэргэжлийн дуулаачийн ангид өөрөө сурч төгсөөд, бусдад бас дуулалтын дасгалжуулагч хийх замыг санхүүгийн эх үүсгэвэрээ болгосон байгаа.

-Хүнсний технологич мэргэжлээр сурч байсан хүн яагаад урлагийн  замыг сонгочихов оо? 

-Анх 2010 онд дуучин Дашдондогийн Major Sound гэдэг дуулаачийн сургалтад явж эхлээд, мэргэжлийн дуулалт гэдэг зүйлийг ойлгож эхэлсэн. Түүнээсээ хойш бараг 10 жил дуулчихсан гэж хэлж болно. Дундуур нь маш олон уралдаан тэмцээн, шоунд оролцож байсан. Хэдийгээр уралдаан, тэмцээн сайн дуучин бэлддэггүй ч өрсөлдөж чаддаг нэгнийг бүтээдэг. Одоогоор буюу 2019 оноос хойш өөрийнхөө уран бүтээлүүдийг гаргаад л явж байна даа.

 

 

“Эцэг эхээрээ эхлээд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байх”

 

Хүүхдээ урлагийн замаар явахыг эцэг эхчүүд нь тэр бүр таатай хүлээж авдаггүй юм шиг ажиглагддаг. Өөрийн чинь хувьд гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авсан бэ? 

-Анх аав ээж хоёр маань намайг дуучин болно гэж ер бодоогүй, зүгээр л дуртай зүйлээ л хэсэг хийж байна гэж бодсон юм шиг байгаа юм. Гэхдээ цаашлаад тэмцээн уралдаанд ороод, амжилт гаргаад эхлэхээр эцэг эхийн хандлага ч тэс өөр болдог юм билээ. Эхлээд өөрийгөө баталж үзүүлэх юм бол эцэг эх нь “цаашдаа энэ чиглэлээрээ амьдрах боломжтой юм байна” гээд ойлгодог юм шиг санагдсан. 

Манай аав, ээжийн  зүгээс  “Үгүй чи заавал прокурор болох ёстой” гэх  ч юмуу  шахалт ерөөсөө  байгаагүй. Ер нь намайг огт шахаагүй. Гэхдээ битүүхэн хуулийн чиглэлээр суралцаад, амьдраасай гэж хүсч байсан юм шиг байна лээ. 

-Цаашдаа урлагтаа  л үнэнч үлдэх үү? 

-Миний хувьд ямар нэг студи, энтертайнментад харьяалагддаггүй болохоор бүх зүйл 100 хувь надаас хамааралтай. Надаас  хараат.  Хөл хорионы үеэр бодож төлөвлөж байгаад, бага багаар нь хэрэгтэй гэсэн зүйлсээ цуглуулаад студиэ нээсэн.  Ирээдүйд  продьюсер болох хүсэлтэй болохоор одооноос  хүсэл мөрөөдлийнхөө төлөө  ажиллаж эхлэе гэж  бодоод. Хамтарч дуу гаргасан Санка гээд найз маань бас өөрийнхөө бие даасан дуунуудыг гаргах гэж байгаа. Түүн дээр нь продьюсерийн үүрэг гүйцэтгэх гээд  алхам  алхмаар урагшлаад явж байна.

Өөрийнхөө студид дуунуудаа ганцаараа бичээд байгаа.  Үүнтэй холбоотойгоор  шинэ уран бүтээл гаргах давтамж хол, удаан мэт санагдаж магадгүй. Цаашдаа уран бүтээлдээ үнэнч байна. Шинэ уран бүтээлүүдийг  тогтмол гаргана л гэж төлөвлөж  байгаа. 

-Уран бүтээлээ  100 хувь  бие даан хийхэд ямар бэрхшээл тулгардаг вэ? 

-Урсгал зардал гэх мэт санхүүгийн тал дээр асуудал гарах нь элбэг. Тэр тусмаа дууны албан ёсны бичлэг, клип хийх нь зардал ихтэй, хөлс өндөртэй. Хүмүүс ч бас дууг клиптэй  нь хамт үзэж, сонсохыг хүсдэг.  Миний хувьд уран бүтээлүүддээ зохиомжтой, нүсэр клипээс илүүтэй  бүтээлч хандахыг  хичээдэг. 

“Уран бүтээлч хүний хайр дурлалаас хүчтэй бүтээл гарч ирэх нь бий”

 

 -Таны уран бүтээлүүд нэлээн романтик талдаа санагддаг.  Дуунууд нь эзэнтэй юу? 

-Хүмүүс одоо ер нь заавал утга уянга гэхгүйгээр, маш энгийн, амархан зүйлсэд илүү татагддаг болсон харагддаг. Тийм болохоор уран бүтээлдээ тэгтлээ их санаа шингээгээд байна гэж байхгүй ч урлагийн хүмүүс хувийн амьдрал, хайр дурлалаасаа санаа авч, шингээх нь огтхон ч асуудал биш. Ямар нэг зүйлд чиглэж байж амьтай, бусдын сэтгэлд хүрэх нь олонтаа. 

Жишээ нь, би найз охиноосоо саллаа гэхэд эксийнхээ тухай нэг шаналж, өвдсөн дуу гаргаж болно. Гэхдээ тийм амьтай уран бүтээлийн дараа бид эргээд нийлчихвэл утгагүй хэрэг шүү дээ. Миний тэр дууны утга алдагдаад, цээжний хөндүүр алга болчихно гэсэн үг. Тийм болохоор аль болох тэр хэвэндээ үлдэх дотоод мэдрэмжээ уран бүтээлдээ тусгаж өгөх нь сайхан санаа юм шиг санагддаг.  

Бас дуртай уран бүтээлчээсээ ч санаа (inspire) аваад хийх боломжтой. Надад сүүлийн үеийн уран бүтээлчдээс гэвэл Эд Ширан маш их таалагддаг. Өмнөх цаг үеэс гэвэл Дэвид Боүви гэх мэт. Боб Диланд бол бүр ч их дуртай. Англи уран бүтээлчид их хүчтэй мэдрэмж төрүүлдэг болохоор их дуртай байдаг.

-Бусдын тэр бүр мэдээд байдаггүй хобби, зуршил бий юу?

-Манай аав их сайхан зурдаг. Аавыгаа дагаад бас дажгүй зурчихдаг болохоор энэ авьяасаа хөгжүүлэхийг  боддог. Ер нь хоол, бялуу, талх нарийн боов, зураг зурах гээд гарынхаа ур дүйг ашиглаж ямар нэг зүйл хийх их дуртай юм байна аа.

-Муу зуршил?

-Тэр тухайд гэвэл би ёстой зөрүүд зан гаргах гээд байдаг юм шигээ. Гэхдээ аль болох түүнийгээ дарахыг хичээдэг л дээ. Дотроо бол “үгүй шүү дээ, наадах чинь өөр шүү ээ” гээд зөрүүдлээд суух ч гэлээ гаднаа аль болох эго энэ тэрээ дарахыг хичээдэг.

Амьдралдаа маш таагүй үйл явдлаас томоохон сургамж авч байсан тохиолдол байдаг уу?

-Гурваад жилийн өмнө, 2018 онд гэрлэнэ гэж боддог байсан хүнээсээ салаад, эргээд удахгүй нийлчих байх аа гэж бодож байсан. Гэтэл яг өнөө “Саммертай Өнгөрүүлсэн 500 Өдөр” гэдэг кино шиг бүх зүйл маш хурдан тохиолдоод, нөгөө эмэгтэй маань нэг мэдсэн өөр хүнтэй үерхээд, нэг мэдсэн сүй тавиад, зун нь хуримаа хийчихсэн. 

 

 

Тэр үед ёстой зуны гурван сар гэртээ хэвтсэн гэж бараг хэлж болно доо. “Яагаад намайг ингэж орхиод, яагаад ингэж гомдоож байгаа юм” гээд бусдын л адил хариулт нэхээд, “яаж” гэсэн асуултаа маш их давтаад л. 

Гэхдээ тэр явдлын дараа зүгээр л хариу нэхэхээ больчихсон. Ер нь заавал нэг тодорхой хариулт байх албагүй юм шиг билээ. Бид зүгээр л нэгэндээ өөр нэгний мэдрүүлж чадсан зүйлийг мэдрүүлж чадахгүй тохиолдол байна. Эсвэл хариулт нь олдохгүй үйлдлүүдийг хийсэн тохиолдол ч байна. Тэр болгоноос “яагаад, яаж?” гэсэн асуулт тавихгүй байх нь дээр гэдгийг ухаарсандаа. Ер нь тэр хэсэгхэн уналтын үе өнөөдрийн намайг илүү дээр болгож өгсөн юм шиг.

 -Нийгмээс хараад байхад хамгийн сайн сайхан болон муу муухай талыг нь өөрийнхөө зүгээс юу гэж хардаг вэ?

-Хамгийн сайн сайхан гэвэл манай улсын залуус л байна аа. Миний харж байгаагаар ёстой гэрэл гэгээ гаргадаг хэсэг нь манай залуу үеийнхэн юм шиг санагддаг. Маш их шинэ санаа, бизнес, старт апуудыг санаачлаад, хийгээд, эх орондоо шинэ сайхан гэх бүхнийг л бий болгож байгаа залуусаараа их бахархдаг. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл ч бас тоочоод байвал олон. Гэхдээ тэр бүрийг нь залуус маань арай дээрдүүлдэг юм шиг санагддаг.

Шинэ жилийн баяр удахгүй болох гэж байна. Шинэ жилтэй холбоотой уран бүтээлүүдээс алинд нь хамгийн дуртай вэ? Бас энэ баяртай холбоотой сайхан дурсамж байдаг уу?

– Манай найз охины дүүтэй нь манай найз гэрлэчихсэн юм. Их өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүл болсон. Тэгээд нэг баяраар зөвхөн залуусаараа оройн хоол идээд, ширээ тойрч сууж инээлдээд л баяраа тэмдэглэж байлаа. 

Харин дуртай кино, уран бүтээлийн хувьд зул сарын биш шинэ жилийн холбогдолтой ганц л шахуу дуу байдаг нь Аббагийн Happy New Year шүү дээ. Тэгээд л цаашилвал яг нөгөө олны аманд ороод, дасал болчихсон кино, дуунуудаа л давтан давтан үзэж, сонсдог доо.

-Цар тахлын нөхцөл байдал сэтгэл зүй болон эрхэлж буй бизнес, цаашлаад хувийн амьдралд нь хэрхэн нөлөөлсөн бэ? 

– Цар тахлын улмаас нөхцөл байдал орвонгоороо эргээд бараг 2 жилийн нүүр үзчихлээ. Сэтгэлээр их унасан. Гэртээ хоригдоод л, хүний эрхэнд орчихсон юм шиг дураараа гарч орж ч чадахгүй. Сургалт маань ч бас тийм ч олон сурагчгүй болоод л. Дадал зуршил болгосондоо их олзуурхаж байсан нөгөө дасгал хөдлөгөөн, жим фитнесс маань бас ажиллахаа больсон гэх мэт. Энгийн үед гэртээ ганцаараа байж, өөртэйгөө ажиллах нь давуу тал, илүүд үзэх байсан сонголт хэдий ч бусдын сонголт, шийдвэрээр тийм нөхцөл байдалд орвол их хэцүү юм билээ. 

Гэхдээ хүн бас их ус шиг, дасан зохицох, багтаж шингэх тал дээр сайн. Аяганд орвол ус аяга болдогтой адилхан дасаад л явчихсан. Тийм учраас нэг мөсөн живээд, гутраад хоцорчхоогүй.

“Хүчтэй байгаарай”

 

 –Өөртөө бий болгосон хамгийн сайн дадал зуршил? 

-Арван жилд байхдаа тийм ч сайн сурдаг байгаагүй. Дургүйд хүчгүй гэгчээр хичээлээ ч сайн давтдаггүй байсан. Харин дуулалтын дасгал буюу гаам уншилтыг өөртөө дадуулж чадсанаар надад маш их ахиц дэвшил гарч байсан. Түүн дээрээс нь анх урамшаад сайн дадал зуршлын сайн талыг ойлгож байлаа. Яваандаа гитар сурах гэж хичээгээд, өдөр бүр гитараа давтдаг болоод сурсан гэх мэт. Ер нь дуртай зүйлээ л хүн их хичээнгүйлэн давтаж, оролддог юм шиг санагддсан.

-Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд эсвэл бухимдсан үедээ тайвшрахын тулд ихэвчлэн юу хийдэг вэ?

-Сэтгэл санаа таагүй үедээ ойр тойромдоо байгаа хүмүүсээ гомдоочих гээд байдаг болохоор аль болох ганцаараа байхыг илүүд үздэг. Бас кино үзэж тайвшрах их дуртай. Ер нь кинонд их дуртай. Солонгос, ази кинонуудад их дуртай. Өмнөд Солонгосын найруулагчдын санаагаа илэрхийлэх чадвар, арга барил нь маш гоё хурц мөртлөө амархан байдагт нь их дуртай. Сүүлд Оскар авсан Бон Жон Ун, Тим Буртон гэх мэт найруулагч нарын кинонуудад их дуртай.

-Надтай нээлттэй ярилцсанд  баярлалаа. Та сая манай үеийнхэн л энэ нийгмийн гэрэл гэгээ нь гэсэн шүү дээ. Залуустаа хандаж урмын үг хэлээч ? 

Бид ямар нэг зүйл хийх гэхээр их хавчигдмал, ямар нэг тулгамдсан асуудалтай байдаг болчихоод байгаа. Тийм учраас мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүчтэй байгаарай, битгий бууж өгөөрэй гэж их захимаар байдаг даа. Бас манай нийгмийн хамгийн гэрэлтэй залуу үе маань нэгнээ гэсэн хүндлэл, насны зөрүүн дээр гардаг жижигхэн ялгаагаа ч гэсэн битгий орхиорой. Үргэлж нэгнээ хүндэлж яваарай гэж захья.

Ярилцсан: П.УНДРАХ 

 

 

Similar Posts

60 Comments

  1. Профессиональный эксперт в области психологии дистанционно. Помощь в трудных ситуациях предоставляется круглосуточно. Приватно, продуктивно. Индивидуальный подход. Запишитесь сейчас! https://w-495.ru/

  2. Профессиональный психотерапевт удаленно. Поддержка возможна 24/7. Безопасно, эффективно. Доступные тарифы. Сделайте шаг к улучшению! https://w-495.ru/

  3. Надежный эксперт в области психологии онлайн. Помощь в трудных ситуациях доступна 24/7. Анонимно, результативно. Доступные тарифы. Не откладывайте на потом! https://w-495.ru/

  4. Small intestine. Denis villeneuve. Steph curry. Who framed roger rabbit. Aljazeera. Mike pence. Celebration. Indian food.

  5. Тема «Четыре типа в Дизайне Человека» важна для понимания не только на теоретическом, но и на практическом уровне. Этот инструмент самопознания помогает каждому из нас осознать свою природу и использовать индивидуальные особенности для улучшения качества жизни. Рассмотрим рационально-практическую сторону каждого из типов, их определения и различия.

    Начнем с Генератор. Он отличаются высокой энергетичностью и способностью легко и эффективно завершать начатые задачи. Главная задача Генератора — найти деятельность, которая приносит радость и удовлетворение. Генератор начинает действовать, когда ощущает внутренний отклик. Их индивидуальная особенность заключается в том, что энергия накапливается, только когда они следуют своему отклику.

    Следующий тип, на который стоит обратить внимание, — Манифестор. Этот тип уникален своей независимостью и способностью инициировать действия. Они не нуждаются в отклике, как Генераторы, и могут сразу принимать решения и действовать. Индивидуальная особенность Манифестора — это стремление к свободе и независимости. Их рациональная роль — прокладывать путь для других.

    Также важный элемент системы Дизайна Человека — Проектор. Их задача – управлять и направлять энергию других типов. Они нуждаются в приглашении, прежде чем начать действовать, и могут эффективно использовать энергию, когда работают с другими людьми. Их сила — в правильном руководстве и управлении чужими ресурсами. Их рациональное предназначение – это оптимизация работы других типов.

    И наконец, заключительный тип — Рефлектор. Этот тип является самым редким и уникальным. Рефлекторы отличаются тем, что их самочувствие напрямую зависит от окружения. Их рациональная роль заключается в объективной оценке происходящего вокруг.

    Итак, подведем итог: Каждый из четырех типов в Дизайне Человека имеет свои индивидуальные особенности, которые помогают им максимально эффективно взаимодействовать с миром. Понимание своего типа и его практического предназначения позволяет лучше организовать жизнь, выбрать правильные направления для работы и улучшить качество личных отношений.

    источник

  6. Я не заслуживаю. Я недостойна. Все, что со мной происходит – лишь череда случайных совпадений. На самом-то деле я ничего из себя не представляю, и вот-вот наступит тот страшный момент, когда вся правда обо мне всплывет Дизайн человека (Human design) – расчет карты онлайн

  7. Борьба за то, чтобы «вписаться» в общество, попытки соответствовать тому, что считается «правильным» и «успешным», – это проявление особой энергии. Наши самооценка, отношение к общественным нормам и ценностям, реакция на вызовы жизни продиктованы взаимосвязями нашего энергетического поля и энергетического поля коллективного сознания. Контур Дизайна Человека показывает, какие типы энергии вам свойственны, а какого рода энергию вы берете извне Консультация Дизайн Человека – human design

  8. Anode. Kumquat. Jacobs ladder. Amazon.con. Nikola jokic stats. Penelope. Reindeer. Hillbilly elegy movie. Freedom caucus. Avengers endgame. Madrid. Spades. Hieroglyphics. Chicago blackhawks. Ghibli. Bill clinton. Chiwetel ejiofor. Headless horseman. Paris. University of arizona. What causes kidney stones. Roulette. Watchmen. Trail of tears. Taylor swift age. Terrier. Heisman trophy. Abercrombie. Tacos. Coherence. David gilmour. Beard. Appendix location. Grumpy old men. Stratosphere. Dave grohl. Vanuatu. Babys breath. Jennifer grey. Packers. Vitamin c. Veterans day. Nba champions. Oolong tea. Epstein. Deerfield beach. Roger waters. Russell crowe. Samaritan. Secular definition. https://2025.uj74.ru/VOKLN.html
    James hong. Weird al. Paella. Gum. Rockefeller center. Prognosis. Ip address. Big sandy. Bespoke definition. Dr ruth. Mother’s day. Italy map. Canyonlands national park. Barbiturates. Arctic fox. Salvador dali. Youutbe. Timbaland. Mickey rooney. Keratin. Pescatarian. Ruth bader ginsburg. American horror story. Definition of. Significant. Henry fonda. How to play poker. Elysium. Las palmas. Dairy. Princess kate. Medford. Bratislava. Aikido. Triceratops. Joe montana. Drywall. Michael jordan stats. Amino acid. Ennui meaning. Hoover dam. Gabon. Potential. Django unchained. Day of the dead. Spider web. Initials. Denali national park. Taraji p henson. Football helmet. Universe. India map.

  9. Santa rosa. Rhone. When was ww2. Solar_eclipses. Ex machina. Giancarlo esposito. Dreadlocks. Norfolk va. Met gala. St jude. Bobby knight. Xi. Manganese. Rhododendron. Claudette colvin. Chris brown. Sj sharks. Boston terrier. Vanessa williams. Phillies vs braves. Earthquakes. Ted turner. Perpetuity. Gmt time. World war 1. Tnf. Garfield. Bovine. Rhetorical. Steak frites. Tracy morgan. Jason sudeikis. Lake placid. Samuel alito. Gen y. Annular solar eclipse. Potato. Jordan peele. Barn owl. General motors. Entice. Autophagy. Innovation. Narcissist definition. Lion king 2019 cast. Rikers island. https://yzbkedk.filmfilmfilm.eu/WXIXF.html
    Will smith movies. In the heights. Nicholas hoult movies and tv shows. Pig latin. Cynical. Hilary swank filmography. Lime. Gaza city. Jack black movies. Coral snake. Akita dog. Nauseous. Walt disney world. When is eid. Redbone. Propofol. Dallas wings. Birkin bag. King david. D-day. Feminism. One direction. Tetanus. Effervescent. Hearts card game online. Schnitzel. Graduation. Stockton. Rib. Apropos. U2. Benign tumor. Bankofamerica. Platonic. Talking. Dramatic irony. The talented mr ripley. Neymar jr. Taxidermy. Bobby darin. Rupaul. Quid meaning. Fox broadcasting company. Courtesy. Texas hold em. Led. Frank lloyd wright. Butcher. Mackinac island.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *