E-mongolia системээс 6 сая гаруй үйлчилгээ авч, 52.8 тэрбум төгрөг хэмнэжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа бөгөөд 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.

“e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар  2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ.  Мөн гар утасны аппликэйшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна.

Тус системд 2021 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг долоон аймаг нутгийн захиргааны байгууллагынхаа үйлчилгээг цахимжуулаад байна.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *