Энэ онд 530.3 мянган га газарт тариалалт хийнэ

Манай улс 2021 онд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах ажээ.

Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулах 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 820 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байна. Мөн 3,380 тонн үр тээвэрлэлтийн шатандаа явж байгааг холбогдох албаныхан мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *