|

Pfizer компанийн бүтээсэн шинэ эм Омикрон хувилбарын хүндрэлээс 90 хувийн үр дүнтэй хамгаалж буйг тогтоожээ

АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн шинэ эм Paxlovid эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн Омикрон хувилбараас үүдэлтэй хүндрэл, нас баралтыг 90 орчим хувийн үр дүнтэй бууруулж буйг лабораторийн туршилтаар тогтоосноо өчигдөр тус компани зарлажээ.

Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла шинэ эмийг “game changer” гэж нэрлээд энэ сардаа багтаан АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах тухай мэдэгдсэн байна.

Pfizer Says Final Data Shows COVID Pill Stays Strong Against Severe Illness  - Consumer Health News | HealthDay

 

Үүнээс гадна тус компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины хос тун Омикрон хувилбарын хүндрэлээс 70 хувийн үр дүнтэй хамгаалж буйг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад явуулсан судалгаа харуулжээ. Энэ нь туршилт биш, хүн амын вакцинжуулалтын бодит үр дүн дээр хийсэн судалгаа юм.

Вакцины нэмэлт буюу гурав дахь тун 90 хувийн үр дүнтэй хамгаалдгийг өмнө нь лабораторид хийсэн туршилтаар баталж байв.

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусийн Омикрон хувилбар дэлхийн 77 оронд бүртгэгдээд буйг зарлажээ. Гэхдээ дэлхийн ихэнх оронд нууц хэлбэрээр нэгэнт тархсан байж болзошгүйг бас анхааруулсан байна.

Хэдийгээр Омикрон хувилбараар өвчилсөн анхны хүн Их Британид нас барсан нь батлагдсан ч уг хувилбар бусад хувилбаруудаас илүү хүнд өвчлүүлдэг гэх баталгаа байхгүй байгааг ДЭМБ мэдэгджээ.

Гэхдээ энэ нь санаа амар суух шалтгаан биш, хамгийн муу тохиолдолд ч бэлтгэлтэй байх ёстойг ДЭМБ-ын мэргэжилтэн Брюс Айвард өчигдөр анхааруулсан юм.

Өнөөдөр вирусийн тархалт хамгийн өндөр хувьтай байгаа дэлхийн таван улс бүгд Европ тивд харьяалагдаж байна. Нэг өдөрт Омикрон хувилбараар халдварласан тохиолдлын хэмжээ Их Британид удахгүй 200,000 хүрэх магадлалтай болсныг тус улсын мэргэжилтнүүд тооцоолжээ.

Коронавирусийн цар тахал эхэлсэн хоёр жил орчим хугацаанд дэлхий даяар 5.3 сая хүн нас барж, 270 сая гаруй хүн өвчлөөд байна.

Эх сурвалж: Associated Press

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *