“Өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог”

Монгол Улсад өсвөр насныхны амиа хорлолтын түвшин Зүүн Ази, Номхон далайн бүсийн дундаж түвшнээс тав дахин их байна.

Өсвөр насныхан гэдэг нь 11-17 насны хүүхдүүд юм. Энэхүү үеийг эмзэг, мэдрэмтгий нас гэж тодорхойлох нь бий. Тиймээс байж боломгүй үйлдлүүд хийх нь элбэг аж. Сүүлийн үед гарч буй айдаст автуулам мэдээллүүд ихэвчлэн өсвөр насныхантай холбоотой байх болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, өсвөр насны гурван хүүхэд 9 давхраас үсэрсэн гэх цочирдом мэдээ цахим орчинд тархсан билээ.

10-14 насны өсвөр насныхны амиа хорлолт 2003 онд энэ насныхны нас баралтын шалтгааны 3.3 хувь болж байсан бол 2019 онд 11.4 хувь болж эрс өсжээ. 2018 онд өсвөр насны хүүхдүүдийн 30.5 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудалтай байсан бол, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байжээ.

Хүүхэд, гэр бүлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахуйц өсвөр насныханд ээлтэй, чанартай сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн, сургуулийн орчинд өсвөр үеийнхний нийгэм сэтгэлзүйн чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжин өсвөр насны хүүхдүүдийг эрсдэлийг даван туулах, сэтгэл зүйгээ эрүүл байлгах чадвартай болгох нь нэн чухал байна.

Тиймээс магадгүй томчуудын хувьд энгийн боловч хүүхдийн сэтгэхүйн хувьд хүнд байгаа тэр асуудлыг олж харж ярилцах нь тэднийг эрсдэлтэй алхам хийхээс сэргийлэх боломж байж мэдэх юм. Цаашлаад зөвхөн хүүхдүүд, өсвөр насныхны бус олон ажилтантай албан байгууллага дэргэдээ сэтгэлзүйчтэй болох нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх нөлөөллийн арга хэрэгжүүлэх гээд олон улсын туршлагыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь үр дүнтэй болов уу.

өсвөр насны хямрал – Onoshmed Clinical Laboratory

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *