ӨНӨӨДӨР : 2021 оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулна
Арванхоёрдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:
8.00 цагт МҮЭСТ-нд Онцгой байдлын байгууллагын 2021 оны тайлангийн хурал болно.
10.00 цагт Офицеруудын ордонд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхт 110 жилийн ойд зориулсан баярын хурал болно. Утас: 86094455
11.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
11.00 цагт “Millennium Plaza” зочид буудалд Үндэсний аудитын газар аудитын тайланг иргэдэд ойлгомжтой, энгийн хялбар байдлаар танилцуулах зорилгоор “Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулсан “Нээлттэй аудит” (http://open.audit.mn) сайтыг танилцуулна. Утас: 99094851
11.30 цагт ҮСХ-нд Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын урьдчилсан дүн танилцуулах хэвлэлийн хурал болно.
12.00 цагт Монголбанканд “Ятгах тусам нягтал”, “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг дүгнэнэ. Утас: 91992520
14.00 цагт ГХЯ-нд Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт болно.
14.30 цагт ЗХЖШ-т Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдад төрийн одон, медаль гардуулна.
17.00 цагт МҮХАҮТ-д 2021 оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслол болно.
Төрийн ордонд
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11.00, 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол, төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол болно.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.
13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
16.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Монголын үндэсний түүхийг бодлогоор гуйвуулж байна” сэдвээр Ардчилсан нам, эрдэмтэн, судлаачид хэвлэлийн хурал хийнэ.
11.30 цагт “Монгол дархлаа үндэсний хөдөлгөөн”-өөс 2000 онд баталсан Дархлаажуулалтын хуулийг хүчингүй болгох талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Улс төрийн намууд “Олон намын тогтолцоо-30 жил” хуралдаан зохион байгуулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд санал хүргүүлэх талаар мэдээлнэ.