Монгол Улсын заан Д.Анарын хүндэтгэлийн барилдаан энэ сарын 8-нд болно

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болно.

Тус барилдаан Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд болох бөгөөд үүнд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглох аж.

Хүндэтгэлийн барга хэмжээ энэ сарын 8-нд болох агаад түрүү бөх тав, үзүүрлэсэн нь гурав, их шөвөгт шалгарсныг тус бүр нэг сая төгрөгөөр байлах аж.

Зохион байгуулагчаар Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороо ажиллаж байгаа юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments