ДЭМБ-аас зөөврийн эхо аппарат, тамифлю эмийг ЭМЯ-нд хүлээлгэн өгчээ
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага цар тахлын үед Эрүүл Мэндийн Яамтай хамтран ажиллаж, Ковид-19-ийн эсрэг бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлсээр байна.
Өнөөдөр ДЭМБ-аас ЭМЯ-нд зөөврийн хэт авиан оношилгооны аппарат (эхо) болон томуугийн эсрэг тамифлю эмийг хүлээлгэн өглөө.
Зөөврийн хэт авиан оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар, өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм.
Мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг Тамифлю эмийг хүлээлгэн өгөв.
Эх сурвалж: ДЭМБ