УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Сангийн дэд сайдад сануулга өгөв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийг сэргээх 10 их наядын төгрөгийн цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. Тэрбээр “2021 онд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай байна. Ажлын байрыг дэмжих хөтөлбөр нь аж ахуйн нэгжүүдэд бодитой нөлөөлж байгаа. Иймд Засгийн газраас энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх чиглэлээр бүх хүчээрэй ажиллана” гэв.

Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дэд сайдад сануулга өгөв. Тэрбээр “Танилцуулгатай холбоотой материал өнөө өглөө тараасан. Дөнгөж материал тараачихаад дүгнэлт гаргаад өг гэж болохгүй. Бид долоо хоногийн өмнө хурлаа хийсэн” хэмээн анхааруулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *