Генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүлэн суулгалаа
Эдгэршгүй өвчтэй 57 настай эрэгтэйд генийн өөрчлөлттэй гахайны зүрхийг амжилттай шилжүүлэн суулгасан нь олон эдгэршгүй өвчтэй хүмүүст итгэл найдвар төрүүллээ.
Энэхүү тохиолдол нь гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгасан анхны хагалгаа бөгөөд 8 цагийн турш хийжээ. Мэрилэндийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарын мэдээлснээр өвчтөн Дэвид беннетт-ын биеийн байдал одоогоор сайн байна гэжээ.