Файзер омикрон хувилбараас хамгаалах вакцин хөгжүүлж байна

Файзер компани одоо байгаа вакциныг COVID-19-ийн омикрон хувилбараас хамгаалах найрлагаар баяжуулсан холимог вакцин хөгжүүлж байгаагаа мэдээллээ.

Тус компани вакцинаа ирэх гуравдугаар сард АНУ-ын зохицуулагч байгууллагад хүлээлгэн өгч, зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Үүнээс гадна БНХАУ-ын вакцин хөгжүүлэгч “Sinopharm” компани шинээр гаргасан нэмэлт тун нь COVID-19-ийн “Omicron” хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг мэдээллээ. Энэхүү вакцины нэмэлт тунг бүрэн тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа хийлгэхэд “Omicron” вирусийн эсрэг үүсэх эсрэг биетийн хэмжээг долоо дахин нэмэгдүүлж байжээ.

Харин “Moderna” компани ирэх намар COVID-19-ийн эсрэг дахин нэмэлт тунгийн дархлаажуулалт хийх шаардлага гарч магадгүйг онцоллоо. Тус компани энэ онд 18.5 тэрбум ам.долларын вакцины нийлүүлэлт хийх гэрээ байгуулаад байгаа аж.

Philippines Approves Pfizer Covid Vaccine for Emergency Use - Bloomberg

 

 

Мөн “Merck & Co” компани 2021 оны 12 дугаар сард АНУ-д COVID-19-ийг эмчлэх эмийн 900 мянган курс эмчилгээг нийлүүлсэн талаар мэдээллээ. Тус компани энэ сард дахин гурван сая курс эмчилгээний нийлүүлэлт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *