|

Казакстаны Алматыд цагдаагийн газар саатуулагдаад байсан Монгол Улсын иргэн Д өчигдөр суллагджээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн бөгөөд мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж эхэлсэн. Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд тэрээр өчигдар суллагджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *