Хоносон царцуу хоол идэх нь нь нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэдэг

Нойр булчирхайн үрэвсэл цочмог, архаг гэсэн 2 хэлбэрээр илэрдэг. Цочмог үрэвсэл нь хурц өөх тостой, нүүрс ус ихээр агуулсан хоол хүнс идэх, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх үед илэрнэ.

 

Анхдагч ба хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн эсүүд өөрийн эдийг хайлуулан цочмогоор гэмтээхийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.

Шалтгаан 

  1. Стресс
  2. Осол гэмтэл
  3. Цөсний чулуу
  4. Амьдралын буруу хэвшил
  5. Архи согтууруулах ундаа
  6. Эмийн зохисгүй хэрэглээ
  7. Бусад

Шинж тэмдэг

  1. Аюулгүй хэсэгт хүчтэй өвдөх
  2. Бөөлжих
  3. Суулгах
  4. Ам хатах
  5. Дотор муухайрах
  6. Гэдэс дүүрэх гэх мэт

Гарч болох эрсдэл

  1. Нойр булчирхайн үхжилт
  2. Хуурамч уйланхай үүсэх
  3. Хоёрдогч халдвар
  4. Бөөрний дутагдал
  5. Эрдсийн солилцооны алдагдал зэрэг хүндрэлүүд илэрч болно.

Урьдчилан сэргийлэлт

  1. Эрүүл зөв хооллох
  2. Хоносон хоол идэхгүй байх
  3. Тостой хоолны дараа хүйтэн зүйл уухгүй байх
  4. Амьдралын хэв маягаа өөрчлөх
  5. Хорт зуршлаас татгалзах
  6. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  7. Шингэн зүйл тогтмол уух

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *