Бид яагаад харддаг вэ?

Бид яагаад харддаг вэ?

Биологийн шинжлэх ухаанаар  тайлбарлавал хардалт гэдэг нь амьтны газар нутгаа хамгаалах инстиктээс үүдэлтэй юм. Уг газар нутаг гэдэгт зөгэр оромжоос гадна эргэн тойрны хүмүүсээ хамгаалах, харамлах багтдаг. Психоанализын эцэг гэгддэг Зигмунд Фрэйдын үзсэнээр хүмүүст өөрсдөд нь хамтрагчаа хуурах хүсэл төрснөөс үүдэн хамтрагчаа хардаж эхэлдэг гэнэ. Гэвч үүнийгээ дотроо хүлээн зөвшөөрч чадахгүйн улмаас хамтрагчаа буруутган хардаж эхэлдэг байна.

Хардалтыг эрүүл ба эрүүл бус гэж 2 ангилдаг. Эрүүл хардалт нь хосуудыг илүү ойртуулдаг бол эрүүл бус төрөл нь хосуудын нэг нь нөгөөгөө бүрэн эрхшээлдээ байлгахыг хүсч, сэтгэл санаагаар нь хүчирхийлдэгээрээ эрүүл хардалтаас ялгаатай.

Хардах үед бидний бие махбодьд юу болдог вэ?

Дурлах үед бидний бие махбодьд аз жаргалын дааврууд буюу дофамин, окситоцин болон вазопрессин ялгардаг. Харин хардах үед энэ бүхэн өөрчлөгддөг ба кортизол буюу стрессийн гормон ялгарч эхэлдэг. Энэ үед зүрх дэлсэж, судас нарийсч, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа удааширдаг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *