ХҮҮХДЭЭ ХАНГАЛТТАЙ НОЙР АВАХАД ТУСЛАХ АРГУУД

ХҮҮХДЭЭ ХАНГАЛТТАЙ НОЙР АВАХАД НЬ ТУСЛАХ АРГУУДААС ТАНИЛЦУУЛЪЯ.

  • УНТАХЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬ

Яг л гэрийн даалгавар, спорт болон бусад үйл ажиллагааны цагийг төлөвлөхтэй адил, унтах цагийг төлөвлө. Хэрвээ хүүхэд тань өглөө эрт босох шаардлагатай бол унтвал зохих цагийг тооцоолж…. өдөр бүр тогтмол цагт унтахыг тохиролцох. Өсвөр насныхны хувьд зарим хуваарь, үйл ажиллагааны талаар хатуу яриа, шийдвэр гаргахад хүргэж болзошгүй бөгөөд зарим үйл ажиллагааг зогсоох, гэрийн даалгавраа эрт хийх арга зам олох, чөлөөт цагтай холбоотой үйл ажиллагааг амралтын өдрүүд рүү шилжүүлэх хэрэгтэй.

  • УНТАХ ДЭГЛЭМИЙГ ЭРТНЭЭС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

Бидний хэн нь ч бие махбодийн болон оюун санааны хувьд идэвхтэй үйл ажиллагаанаас шууд унтаж чадахгүй. Хэрэв унтах цаг оройн 9:00 бол таны хүүхэд 8–8.30 –с эхлэн хөдөлгөөнөө багасгаж унтахад бэлдэх хэрэгтэй.

  • ДЭЛГЭЦЭЭ УНТРААХ

Дэлгэцээс ялгардаг цэнхэр гэрэл нь тархийг сэрээж, унтахад бэрхшээлтэй болгодог. Ялангуяа гар утас, таблет гэх мэт цахилгаан хэрэгслийн дэлгэцийг нүүрэндээ хэт ойр байлгах зэрэгт хамаатай. Хүүхдээ унтахаас нэг цагийн өмнө эдгээр хэрэгслүүдийг унтраа. Утсаа унтлагын өрөөнөөс гадуур цэнэглэж байх, эсвэл саад болохгүй байх горимд шилжүүлээрэй. Хэрвээ хүүхэд тань өглөө сэрэхэд нь тэдний утас хэрэгтэй гэж хэлэхийг оролдвол тэдэнд зориулж сэрүүлэгтэй цаг худалдаж аваарай.

  • АМРАЛТ БОЛОН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД Ч УНТЛАГЫН ИЖИЛ ГОРИМ БАРЬ

Хүүхэд өглөөд илүү цагаар унтахыг хүсвэл унтах хэрэгтэй. Гэхдээ унтах цагийн хуваарийг хадгалах нь чухал. Учир нь цагийн хуваарийн дагуу унтаж сурсан хүүхэд бие махбодь нь дасал болсон байдаг тул тухайн цагтаа нойр нь хүрдэг. Хэрвээ цагийн хуваарь алдагдах юм бол нойрны хэвшил ч мөн алдагдана. Хүүхдүүд бидний хэлж байгаагаас илүү бидний үйлдэлд илүү анхаарал хандуулдаг гэдгийг бүү мартаарай. Хэрэв та унтахаа нэн тэргүүнд тавьж чадвал хүүхэддээ сайн үлгэр дууриал болох болно.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *