Агаарын бохирдлоос үүдэлтэй уушигны хавдар

Гадаад орчны агаарын бохирдол нь уушигны хорт хавдрын 10 тохиолдол тутмын 1-ийг үүсгэдэг. Энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байна. Агаарын бохирдолд агуулагдах нарийн ширхэгт тоосонцор нь эсийн ДНХ-г гэмтээж уушигны хорт хавдар үүсгэдэг.  Уушигны хорт хавдар үүсгэх шалтгаан тамхи татах, цөмийн эмчилгээ, удамшил, агаарын бохирдол, химийн бодис, амьдралын буруу хэвшил мөн бусад төрлийн хавдараас үүддэг байна. Илрэх шинж тэмдэг:

  1. Байнга ханиалгах
  2. Цустай ханиалгах
  3. Амьсгал давчдах
  4. Цээжээр өвдөх
  5. Хоолой сөөх
  6. Жин хасах
  7. Ясаар өвдөх
  8. Толгой өвдөх

Монгол улсад 2020 оны байдлаар 6702 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба түүнээс 507 нь уушиг, гуурсан хоолойн хавдар байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *