Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй нас баржээ
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй, Испанийн иргэн Сатурнино де ла Фуэнте Гарсиа 112 насандаа өөд болжээ.
Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номны цахим хуудсанд мэдээлснээр, Сатурнино де ла Фуэнте Гарсиа 112 нас 341 хоногтойдоо Леон хот дахь гэртээ нас барсан байна.
Түүнийг 2021 оны есдүгээр сард 112 нас 211 хоногтойд нь “дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн”-ээр Гиннесийн номд бүртгэжээ. Сатурнино болон түүний эхнэр Антонина нар долоон охин, 14 зээ, 22 гучтай байна.
Сатурнино 1909 онд Испанийн Леон хотод төржээ. Тэрээр намхан биетэй учир Испанийн иргэний дайны үеэр цэрэгт татагдахаас зайлсхийж, гутлын бизнес эрхэлж, цэргүүдэд зориулсан гутал үйлдвэрлэж эхэлжээ.