|

Сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг бүрэн хангаж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны зорилтын хүрээнд сайжруулах шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн “Эрдэнэс монгол” ХХК-ийн тогтоолоор 2018 онд үүсгэн байгуулсан.

Тавантолгой түлш компани 2019 оноос 2023 он хүртэлх 4 жилийн хугацаанд нийт 1.5 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна.

Үйлдвэрлэлийг эхлүүлсэн цагаас “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандарт”-ыг мөрдсөн бөгөөд 2022 оны 8-р сарын 14-нд Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2022стандартыг хэлэлцэж баталсан юм.

Тавантолгой түлш компанийн өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн эдгээр техникийн шаардлага, Монгол Улсад мөрдөж буй стандартыг бүрэн хангаж ирсэн. Сайжруулсан шахмал түлшний стандартад мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьдаг бөгөөд түлшний чанар, стандарттай холбоотой ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *