ТАНИЛЦ: Уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхдүүдийг сэргээн засах төвүүд
Короновируст халдвар цар тахлын томуу томуу төст өвчний дэгдэлттэй хавсарч байгаа болон агаарын бохирдол их байгаа зэрэг шалтгаануудаас болж хүүхдийн амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэг нэмэгдэж байна. Иймд уушгины хатгаа болон цочмог бронхит өвчнөөр өвдсөний дараа амьсгалын дээд доод зам бүрэн цэвэршиж эрүүлжихэд сэргээн засах эмчилгээ хийх нэн шаардлагатай байдаг тул зорилтот бүлгийн дархлаа дутмагшилтай, суурь өвчлөлтэй хүүхдүүдэд амьсгалын эрхтэн тогтолцооны сэргээн засах эмчилгээг хийх ажлыг өргөжүүлэх хэрэгтэй байна.