КАНАД : Коронавирусийн хязгаарлалтыг эсэргүүцэж жагссан тээвэрчдийн жагсаалын улмаас онц байдал зарлалаа

Канадын нийслэл Оттава хотод коронавирусийн хязгаарлалтыг эсэргүүцэж буй тээвэрчдийн эсэргүүцлийн арга хэмжээний улмаас тус хотын захиргаа онц байдал тогтоожээ. Энэ талаар хотын дарга Жим Уотсон мэдэгдсэнийг СВС суваг дамжуулсан байна.

Хотын даргын мэдэгдсэнээр эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа нь хотын оршин суугчдын аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа тул онц байдал тогтоохоор болсон гэнэ. Өмнө нь, эсэргүүцэлтэй холбоотой нөхцөл байдлыг эрх баригчид болон цагдаагийнхан хянахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Canada's “Freedom Convoy” Is a Front for a Right-Wing, Anti-Worker Agenda

 

Учир нь эсэргүүцлийг зогсооход хүн хүч хүрэлцэхгүй байгаа хэмээн Оттава хотын цагдаагийн газар мэдэгдэж байлаа. Хоёрдугаар сарын зургааны өдөр 7000 гаруй жагсагч цугларч, эсэргүүцлийн бүсэд 500 ачааны машин байрлан, хөдөлгөөнийг хаасан байна. Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр эмх журам сахиулах үүднээс 500 орчим офицер хамгаалалтад гарч байгаа аж.

Канадад коронавирусийн халдвартай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг эсэргүүцсэн тээвэрчдийн санаачилсан жагсаал нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн. Тэд олон шаардлага тавьж байгаагийн дотор вакцинд хамрагдаагүй жолооч нар АНУ руу явсныхаа дараа 14 хоног тусгаарлалтад байхыг эсэргүүцэж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *