ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хоёр хүүхэд нас барсан

ХӨСҮТ-ээс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар өнөөдөр /2023.01.26/-нд мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал өмнөх долоо хоногтой адил алаг цог дэгдэлтийн түвшинд байна. Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насны хүүхдүүд 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан байгаагаас 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 гаруй мянган хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. Хичээл эхлэх гэж буйтай холбоотойгоор вакцинжуулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Ирэх даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *