Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгджээ
Олон улсад бүртгэгдсэн Сармагчны цэцэг өвчлөлийн тухай️ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ мэдээлэл гаргажээ.
Уг мэдээлэлд “Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна.
2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна.
Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.
Тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байгаа”-г дурджээ.
Уг халдварт өвчин цаашид бусад орнуудад тархах магадлалтай гэсэн ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ гарчээ.
ЗӨВЛӨМЖ:
ДЭМБ-аас халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчих, худалдаа хийх хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзжээ.