|

Х.Булгантуяа: 30 тэрбумаар чингэлэг  барьчихаад “Бүтээн байгуулалт нь ТҮРГЭДЧИХЖЭЭ” гэх нь үнэндээ  зохимжгүй

УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.УИХ-ын гишүүдийн асуултад Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар   хариулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа  асуулгатай холбогдуулан үг хэлж, асуулт асуулаа.

Тэрээр “Ковидын үед байдгаа төмөр зам руу хийсэн. Төмөр замаа барьчихвал нүүрснээс орох орлого, тоо  хэмжээ нэмэгдэх юм байна гээд  хамаг хөрөнгө оруулалтаа өнгөрсөн 2 жилийн хугацаанд  төмөр зам руугаа л хийлээ.  Одоо л гэнэт газрын хэвгий  гэх мэт асуудал гараад ирэх үү.  Энэ бүгдийг  тооцож хөрөнгө оруулалтаа хийсэн баймаар юм. Арай ч ийм юм байж боломгүй санагдаж байна. Ямар таван давхар байшин барьж байгаа биш. Төмөр зам яагаад ашиглалтад орохгүй байна вэ гэхээр иймэрхүү тайлбар хэлээд суух нь үнэнхүү зохимжгүй байна.

Хоёрдугаарт Чингэлэг тээврийг 30 орчим тэрбум төгрөгөөр барьчихаад одоо болохоор “Харин бүтээн байгуулалтын ажил нь зохион байгуулалтын ажлаасаа түргэдчихсэн байна лээ” гэдэг хариулт өгөх нь зохимжгүй байна.

Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон нүүрс гарч чадахгүй байна. Манайх ковидтой байна уу, үгүй юу  хөрш орнуудад хамаагүй шүү дээ. Бид юмаа л хийх ёстой. Аль 10 жилийн өмнө  “Гашуунсухайтаа сайжруулаач. Манайх хөрөнгө оруулалтаа хийе, танайхаас бас хөрөнгө оруулалтаа хийгээч ээ” гэдэг асуудлыг  Хятадын талаас хэлж  ярьж байсан.

Тухайн үед Оюутолгойгоос “Бид зургийг нь гаргаад, хөрөнгийг нь шийдээд хийгээд өгье, танайх ямар хэрэгцээ шаардлага, ажлынхаа жагсаалтыг өгчих” гэсэн. Бүх жагсаалтаа гаргаад өгтөл “Манайх өөрсдөө барина, гадны байгууллагаар бариулахгүй” гээд  өнөөдрийг хүртэл олигтой хийсэн юм алга. Хэрэв 10 жилийн өмнө ашиглалтад оруулчихсан байсан бол өнөөдөр арай ч ийм байхгүй байж.

Одоо тэгвэл яах вэ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чингэлэг тээврээс гадна өөр ямар гарч гаргалгаа байна вэ? Намайг боомтод ажиллахад 4-5  байгууллагатай тэд нар нь  хоорондоо хэл амаа ололцдоггүй нөхцөл байдалтай байсан.  Хамгийн их мөнгөтэй нь гааль.Цахилгааны мөнгөнөөс эхлээд хамаг юмыг нь төлдөг. Төрийн тусгай чиг  үүрэгтэй хоёр байгууллага, сая шинээр байгуулагдсан нэгж  байгаа. Хоорондоо хэл амаа ололцдоггүй. Ямар нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах гэж байна вэ?

 

Дээрх асуултад Зам тээврийн хөгжлийн  сайд Л.Халтар хариулт өглөө. Тэрээр  “Сая БНХАУ-ын үндэсний баяр болж 7 хоног амраад өнөөдрөөс ажилдаа орж гэрээ хэлцлүүд явагдаж байна. Зохион байгуулалтын хувьд чингэлгийн терминалаа ашиглаж гаргах, нөгөө талд хуучин схемээрээ Цагаан хаднаас урагшаа гаргах.

 Эцсийн эцэст Цагаан хадыг л ногоон бүс болгох. Үүнийг хэн нэгэн рүү чихэх ямар ч шаардлага байхгүй. Айлын талаас ч гэсэн ногоон бүс болгоод өгөөч” гэж байгаа” хэмээн хариулсан юм.

 

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *